Boucing Smiley Star

Wednesday, January 2, 2013

Өөрөө өөртөө үсчин болох арга

Энэ удаад найзууддаа хялбархан, хурдан хийж болохоор мөртлөө сайхан харагдаж болох үс засалтын санаанууд хүргэхээр бэлтгэлээ.Бүсгүй та уулзалтанд яарч байгаа бол хялбаран үсээ янзлах аргыг хүргэе.

Эхлээд үсээ ороогоод, орой хэсгийг нь босгоод тэгээд дагаад хийгээрэй.

 Үсчинд гоёлын засалт хийлгэхэд ихэнхдээ иймэрхүү маягаар янзалдаг шүү дээ. Энийг яагаад гэртээ хийж болохгүй гэж? Заримдаа үсээ ороочихоод ингээд л болоо юу гэсэн бодол бас төрж л байсан биз дээ.


 Энэ их амархан шүү. Ёстой 5 минутад л хийнэ. Гэхдээ бас эхэлж ороогоод ингэж хийвэл хайнга юм шиг хэрнээ дэгжин харагдаж болох юм.


Би энэ жил үсээ ороомооргүй байна аа. Харин оронд нь яах вэ? Дараах бичлэгийг үзээрэй.

 “Би хүзүү, мөрөө тодотгож харуулмаар байна.” Тэгвэл энэ л чамд тохирно. Ямар нэг зүйл дутаад байгаа мэт эсвэл хэтэрхий энгийн санагдвал дээр нь өд, шигтгээтэй хатгуур эсвэл цэцгээр чимж болно шүү дээ. Аан бас жоохон хажуу талруу нь болгочихож болно. Мэдээж амархан.

0 comments:

Post a Comment